Монгол улс маань хөгжих нь үү? Энд тэнд ёлтойж гялтайсан гэрэл гэгээ үзэгдэнэ үү? Надад лав харагдах юм алга аа. Нэр ус, хаяг аддрессаа зөв галиглаад биччихэж чадахгүй улс чинь яаж ч хөгжих вэ дээ? Яаж гадаад хүмүүстэй, улс орнуудтай харилцах юм бэ? Аан? Цэцэгээ гэж хүний нэрийг хоёр янзаар (Tsetsegee, Cecegee), Мөнхөө гэвэл бүр зургаан янзаар бичээд байх юм. (Monhoo, Munhuu, Munkhuu, Monkhoo, Monxoo, Munxuu) Чингис гэдэг нэрийг доод тал нь дөрөв таван янзаар бичдэг. (Chinggis, Chingges, Genghis, Qingis ...) Ядаж байхад, криллээр бичихдээ хүртэл Чингис, Чингэс гээд хоёр янзаар бичнэ. |