XXI зуун бол мэдээлэл технологийн эрин үе. Үүнтэй санал зөрөх хүн гарахгүй биз. Харин мэдээлэл технологийн энэ зуунд монголчууд бид бэлэн үү? Монголчууд бараа бүтээгдэхүүнээ интернэтээр худалдаалж чаддаг уу? Монгол залуусын хийсэн веб дэлхийн зах зээлдээр гарах цаг нь болж байна уу? Уг нь монголчууд авъяастай. Уул нь монгол залуус чадвартай. Энийг би мэднэ. Гадаадад бол нэг вебийг бүхэл бүтэн баг хийдэг, харин монгол оюутнууд, сурагчид ганцаараа сууж байгаад л веб хийчихдэг. Үүнийг ч би мэднэ. Гэтэл яагаад монголчуудын веб дэлхийн зах зээлд гарахгүй байна вэ? Яагаад монголчууд бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргаж интернэтээр борлуулахгүй байна вэ? Үүний шалтгаан нь лав л Монгол улсын хүн амын тоо биш. Энэ асуудлын жинхэнэ шалтгаан нь "Залуусыг дэмжээд өгөх хувь хүн, тэтгээд өгөх албан байгууллага байхгүй болохоор тэд нар бор зүрхээрээ, шар махаараа зүтгээд эцэс сүүлд нь шантарч, зутардаг" юм бол уу гэж би хувьдаа боддог. Тийм учраас би өөрийн зүгээс өчүүхэн тусыг та бүхэнд хүргэхээр шийдлээ. Би та бүхэндээ ҮНЭГҮЙ хостинг /веб байрлуулах үйлчилгээ/ санал болгож байна. Танай веб миний шаардлагыг хангаж л байвал хэдэн ч жил вебээ байрлуулж болох ба веб хостингтой холбоотой бүхий л төлбөр тооцоог миний бие бүрэн хариуцна. Миний шаардлага: - Өнгө үзэмж, агуулга /мэдээлэл/ сайтай байх
- Аль болох Free CMS ашиглахгүй байхийг хичээх /гэхдээ ашиглаж болно/
- Хагас жилийн дотор Alexa Global Ranting-ээ нэг саяас дээш болгосон байх
- Нэг ширхэг үнэгүй баннер байрлуулах /хэмжээг тохиролцоно/
- Садар самуун, алаан хядаанд уруу татсан мэдээлэл агуулаагүй байх
Би залуусыг, оюутнуудыг дэмжиж байгаа юм аа. Та нар хийсэн вебээ үнэгүй байрлуулаарай. Би монголчуудыгаа дэмжиж байна аа. Та бүхэн өөрсдийнхөө вебийг үнэ төлбөргүйгээр ертөнцийн хязгаар хүртэл түгээгээрэй.  Жич: Хэрвээ шаардлагатай бол хостингийн хэмжээг 1GB хүртэл нэмэгдүүлж болно. |