Солиороогүй солиорол

Манай бизнесийнхэн их инээдтэй, архи тамхинаас авхуулаад үйлдвэрлэж байгаа бүхий л бараа бүтээгдэхүүнээ Чингис хааны нэрээр нэрлэчихнэ, Хар Чингис, Бор Чингис, Морьтой Чингис, Илжигтэй Чингис гээд л, арай л Эмэгтэй Чингис гэж брэнд гаргахгүй юм даа.

Болоогүй ээ, Чингис хаан зочид буудал, Чингис хаан нисэх онгоцны буудал, Чингис хаан дээд сургууль, өшөө юу юу ч билээ, эгээтэй л Чингис хаан траншейн гэж байхгүй байх.

Аргаа барсан хүний л маркетинг болохоос уг нь ч бизнесийнхэнд ч айхтар буруу байхгүй л дээ. Харин Чингис хааны нэрээр солиордог, хүн амьтаны тархи угааж явдаг өөр хэсэг бүлэг нийгэмд хор хөнөөлтэй хүмүүс бас бий. Социалист нийгмийн үед байсан бол ангийн дайсан гээд зарлачихмаар...

Тэдний нэг нь саяхан телевизийн нэвтрүүлэгт ороод “2012 онд дэлхий сөнөнө, би монголчууддаа анхааруулсан” гээд уйлж ирээд, сүрхий дүрдээ орчихсон дөвчигнөж байна лээ. Одоо тэгээд монголчууд мэдлээ, анхаарлаа гээд дэлхий сөнөчихөө больчих юм байх даа, инээдтэй юм. Сөнөхөөр бол бид мэдсэн ч, мэдээгүй ч сөнөж л таараа. Шаналаад байх шаардлага огт үгүй, уйлж энэ тэр тэнэгтэх бүр ч хэрэггүй ш дээ уг нь.

Бас нэг нөхөр дээхнэ үед зурагтаар ярьж байсан, “Би их хурал байгуулчихсан, одоогийн УИХ-ыг тараах хэрэгтэй”, гэснээ “Олимпод явж байгаа тамирчид надтай ирж уулзвал алтан медал авах байсийн, ирж уулзаагүй одоо авахгүй ээ, өнгөрсөн” гэж яриад л, дараах нь манайхан олимпоос алт авангуут “Би л эндээс юм уншиж байж манайхан медал авлаа” ч гэх шиг... УИХ-ыг нэг хүний үзэмжээр бус бүх ард түмний санал асуулгаар бүрдүүлдэг гэдгийг эрүүл ухаантай хүн бүр мэдмээр дээ...

Бас өөр нэг нөхөр “Үндэснийхээ бөөгийн шашны сүмийг байгуулна... мөнх тэнгэрийн бурхан амилсан” ч гэх шиг, тэгэж байснаа бүр хадуураад “Чингис хааны хойд дүрээр 270000 хүнийг тодруулна” ч гэх шиг... Хойд дүр тодруулна гэж панаалдахаасаа өмнө Түвдүүд яагаад далай ламынхаа хойд дүрийг 3-5 настай байхад нь тодруулдагийн учир шалтгааныг, бас ямар логикоор, ямар арга замаар тодруулдагийг мэдчихэж болдоггүй юм байх даа?

Өвчтэй солиотой нь мэдэгдэхгүй сонин юм яриад л... Хааяа би боддогийн, галзуугийн больниц ямар байдаг бол оо гэж. Ер нь бараг л манай өнөөгийн нийгэм шиг байдаг байх аа даа, нэг нь өөрийгөө Чингис хааны томилсон илч байна гэж яриад л, нөгөөх нь би Чингис хааны хойд дүрүүдийг тодруулна гээд л... Бас болоогүй ээ, зарим нь бүр тэс хөндлөн юм ярина, Чингис хаан удахгүй ирнэ, цаадах чинь ирээдүйг хардаг байсийн, одоо нисээд ирж яваа ухааны юм яриад л...

Хамгийн тэнэг нь эдгээр хүмүүс бүгдээрээ өөрсдийгөө Чингис хаантай ямар нэгэн байдлаар холбож тайлбарлана. Илч гэж нэг үзнэ, хойч үе нь гэж ярина, арай л төрсөн хүүхэд нь гэж хэлэхгүй байх шиг байгаан. Үгүй ээ, яахав буруу юм байхгүй л дээ, удам судар нь, хойч үе нь байвал сайн л биз дээ. Гэхдээ монгол заншлаар үхсэн хүний талаар худал үнэн юм ярьж, ясыг хавталзуулж, сүнсийг өндөлзүүлдэггүй санагдахийн!

“Үхсэн хүн үг хэлэх биш” гэж санадаг юм уу, эсвэл “Эргүүлж мөлжихөд хүзүү сайхан” гэдэг шиг сэтгэдэг юм уу, байн байн л Монгол түмний бахархал Чингис хааныг маань тал талаас нь зулгаах юм аа даа. Уг нь хойч үе нь болсон бид, монголчууд өвөг дээдсийнхээ дархан алдарыг унагачихгүйхэн шиг, хугалчихгүйхэн шиг хүний дайтай хүн явах сан даа. Чингис хааныг гарамгай жанжин, гайхалтай удирдагч, их сэтгэгч байсан гэдгийг дэлхий даяараа мэднэ. Заавал илүү дутуу хачир нэмэх шаардлагагүй шүү дээ. Эдгээр хачирууд чинь яван явсаар үнэн түүхийг гуйвуулж, Чингис хааныг маань түүхэн хүн биш далан худалч бэлэн Сэнгээ маркийн үлгэрийн баатар болгох нь байна.

Шар зурхай бол Чингис хааны зурхай, мань хүн зохиосийн ч гэх шиг... Чингис хаан бол Очирваань бурханы хойд дүр, зургийг нь бурхан багшийн дор зурахгүй бол болохгүй ч гэх шиг... өө бүр сүүлдээ Чингис хаан далдыг хардаг, идээдүйг зөгнөдөг байсан ч гэх шиг... Гурван нүдтэй бас далавчтай байсан гээд л яг харсан юм шиг яриад л... Хөгжилтэй ч юм аа даа. Нэртэйгээр нь арван таван толгойтой атгаалжин хар мангас байсийн гээд хэлчихээч!

Үгүй ээ, тэгээд ядаж байхад үлгэрт итгэдэг хүн дэндүү олон юм аа. Зарим нь далдыг хардаг, ирээдүйг зөгнөдөг байсан гэдгийг нь бүр батлах гээд дайрчихна. 800 жилийн дараах өнөөгийн бидний байдлыг зөгнөчихсөн ч гэх шиг... хууль хэрэгждэггүй, боловсролтой хүн хомс үед мунхаглал, тархины тураал ноёлох нь угаасаа эрүүл ухаантай ямар ч хүнд ойлгомжтой ш дээ. Энэнд чинь үздэг, хардаг авъяас хэрэггүй шүү дээ.

Үнэхээр л тийм зөнч байсан юм бол өөрөөс нь олон дахин урвасан Тангудын хааныг анх бууж өгөхөд нь л цаазалчихгүй яасийн, олон зуун жилийн турш монголчуудын тархийг угааж, худлаа үнэн маань уншихаас өөр ид шидгүй, өнөөдрийн ийм арчаагүй солиорлын байдалд хүргэсэн урвагч Түвдүүдийн өвөг дээдэс Тангуд иргэдийг цөмийг нь тэргэний цөнтэй тэгшлэх нь яасийн!

Ичих булчирхай нь ажилдаггүй энэ хэдэн нөхдүүд ядахдаа өөрсдийнхөө ярьсан юмыг ойлгодог байгаа даа? За тэгээд, өөр бас нэг юм байна аа нээрээ, дайран дээр давс нэмнэ гэхчээр, энэ гадаадынхан бас зүгээр байлгахгүй юм аа, илүү дутуу шашин оруулж ирж хавийн амьтны тархи угаагаад л... Мүүн гэж нэг солиотой солонгос нөхөр өөрийгөө Исүс Христийн хойд дүр гэж зарлаад, юм мэдэхгүй монгол оюутнуудыг мунхруулж байгаад өөрийгөө жинхэнэ эцэг нь гээд итгүүлчихсэн явж байхийн. Харамсалтай нь тэр тэнэг юманд ямар ч олон залуус итгэдэгийн. Өвөр дээрээ нь тоглуулж өсгөсөн эцгээ хаяад, ангир уургаа хөхүүлж өсгөсөн эхийгээ мартаад хаа хамаагүй солонгос нөхөрийн хөлд сөгдөнө гэдэг бас л овоо том солиорол шүү!

Хүмүүс минь дээ, хүмүүс минь! Монголчууд минь, эх орон нэгт найз нөхөд минь, элэг нэгт ахан дүүс минь сэрээч, эрүүл ухаанаар сэтгээч. Үнэн худлаа нь мэдэгдэхгүй үлгэрт итгэхээ болиоч. Энэ хэвээрээ явбал магадгүй бүгд галзуугийн больницод хэвтэх байх шүү.

Шүүмжилчих үү? ангилал дахь зарим нийтлэлүүд
Энд сэтгэгдэлээ бичээд үлдээж болно. Хүсвэл info@bayarhuu.com мэйлээр явуулсан ч болно.
Гэхдээ та өөрийгөө болон бусдыг хүндлээд хараалын үг, хэллэг битгий хэрэглээрэй.
Зочин2010-04-29 12:29:31 GMT+08:00 | 202.55.191.xxx
yaaag unen! zow heljee
Үлэмж2010-04-29 12:30:04 GMT+08:00 | 202.5.196.xxx
Солиорол төгсгөлгүй ш дээ
unen shuu2010-04-29 12:31:14 GMT+08:00 | 202.131.226.xxx
unen unen
User2010-04-29 12:33:11 GMT+08:00 | 203.91.113.xxx
хэ хэ яг үнэн. Христ бол шал худлаа эд. Түүхэнд Библийг Лалын номноос орчуулж бичихдээ баахан үлгэр нэмж бичсэн гэж байдаг ш дээ. Бас 1 баагий тэнгэрт сургууль барих гээд байсныг санаж байна уу ха ха ха
Баярхүү 2010-04-29 12:39:11
хэхэ, Куран (корон?) судрыг Библиэс хуулж бичсэн байх аа. Библи чинь дан захианы цуглуулга шүү дээ, энд тэндээс хуулсан гэж сонсоогүй юм байна аа...
xero2010-04-29 18:10:44 GMT+08:00 | 180.149.64.xxx
энэ бол яахав дээ, ямар ч нийгэмд ямарч улсад байдаг л зүйл. Зөвхөн монголчууд бид л ийм болчоод солиороод байгаамуу гэвэл үгүй.
Жишээ нь: Австри улсын Сальцбург хол бол Моцартын төрсөн хот гэдгээрээ алдартай, яаг энийгээ ашиглан бас л бүх юмаа Моцарт болгочихсон. Моцарт нисэх буудал, моцарт хотел, моцартын төрсөн байшин, заа тэгээд моцарт архи, моцарт шоколад, моцарт хиам хүртэл байдаг. Тэглээ гээд ингэж ундууцдаг хүн байдаггүй. харин ч өө энэ чинь моцартых гэж байна шд энийг идээд үзий гэж бүгд яридаг.
2т. Шашны талаар ялангуяа бөө сүүлийн үед их газар авч дэлгэрч байгаа нь зүгээр нэг туйлшрал бас бишээ. Бөөгийн удамтай олон хүнүүсийн тэнгэрүүд нь бүгдээрээ буух цаг болжээ гэж үзээд үр хүүхдүүд дээрээ бууж эхэлж байга юм, монгол орон хэцүү байвал өшөө ч олон бөө бууна.
Тэглээч бас л нөгөө ямар ч нийгэмд байдгын адилаар олон янзын юм яриж, шоу хийдэг хүнүүс байж л байна. энэ болгонд ингэж ундууцаад байх шаардлагагүй байх гэж бодож байна.
Эцэст нь хэлхэд бас л нөгөө ямар ч нийгэмд байдгын адилаар нийгмээ бусдыга шүүмжилдэг иймэрхүү хүнүүс байжил байдын.
Баярхүү 2010-04-29 22:58:26
Би Австри улсын Сальцбург хотод очиж үзээгүй юм байна. Тийм болохоор танаас асуучихъя. Тэр хотын иргэд Моцартыг гэгээрсэн, эсвэл далдыг хардаг энээ тэрээ гэж зурагт радиогоор ярилцлага өгдөг үү?
Хэрэв тийм бол манайхантай адилхан солиорчихсон улс юм байна. Харин зүгээр л хэдэн байгууллага, бүтээгдэхүүнээ нэрлээд л зогсчихдог бол эрүүл байж магадгүй л юм. хэхэ
Хоёрдугаарт, цаашдаа Монгол орон хэцүү байвал өшөө ч олон бөө бууна гэсэн таны үг үнэн. Монгол орон шинжлэх ухааны замаар замнаж, хөгжил дэвшилд хөтлөгдөөгүй цагт бөө зайран гэж дөвчгөнөсөн мухар сүсэгтэнгүүд олшрох нь гарцаагүй.
Гуравдугаарт, бөө бол шашин огт биш. Бөө мөргөл бол шашин гэхээсээ ёс заншил талын шинж чанарыг агуулсан байдаг юм ш дээ.
Дөрөвдүгээрт, би дээрх нийтлэлийг бичихдээ огт уурлаж ундууцаагүй ба одоо ч сайхан инээнгээ танд хариу бичиж сууна. Хэдэн тэнэгүүдээс болж би юу гэж уурлахав дээ... хэхэхэ.
geniusmoon2010-05-27 12:55:56 GMT+08:00 | 202.131.232.xxx
Баярхүү гуай би таны нийтлэлүүдийг шимтэн уншдаг эгэл нэгэн байна аа. Би таны нийтлэлээс ирээдүйг бага ч болов ойртуулж харахыг итгэл үнэмшилдээ бага ч гэсэн хүндэтгэлтэй хандахыг мэдэрдэг ойлгодог. Та хөл толгойгоо алдчихсан энэ нийгэмд цөөнгүй хүний итгэл үнэмшил ирээдүйнх луужин байх тийм мэдлэг оюунтай хүн. Жингийн цуваа явж л байдаг замын нохой хуцаж л байдаг гэдэг дээ. Таныг нийгмийн энэ бухимдалд бүү сатаараасай холч тууштай нийтлэлээрээ "Идэр жинчин" байгаасай гэж хүсэж байна. Танд амжилт хүсье.
Цоомоо2010-05-01 18:58:27 GMT+08:00 | 202.131.232.xxx
Блогын эзээн? Тэр xero-д бичсэн хариуны чинь фонт нь танигддаггүй ээ хө?
Өөр Фонтоор нэг сийрүүлж тус болооч? Xero-д л гэж хэлэхэд Бөөгийн талаар тун ч хачин юм ярьж байнадаа. хэцүүдэхээр бууж ирдэг юм бол яаагаад Манж Монголыг дарлах гээд байхад ирээгүй юм? 1921 онд Ардын засаг байгуулагдаад 1924 онд түүнийг далимдуулж Оросууд анхны үндсэн хуульд гараа дүрж эхлэхэд яагаад бууж ирээгүй юм? 1936 оноос эхэлсэн их хэлмэгдүүлэлтийн үед бууж ирээгүйг Шарийн шашнийхан үхэж байсан тул л гэж битгий хэлээрэйдээ. Сайн юм уншиж бай анд минь гэхдээ тархи чинь хогийн сав биш тул зөвхөн өөрт хэрэгтэйгээ олж байгаарай гэж ерөөе дөө!
Баярхүү 2010-05-02 17:29:09
хэхэ, уучлаарай.
Өөр хүний компьютор дээрээс хариулт бичсэн болохоор cryllic-ээр бичээд байснаа анзаарсангүй ээ. Одоо зүгээр байгаа байх аа...
ганаа2010-05-01 23:27:11 GMT+08:00 | 78.162.129.xxx
энэ бичсэн зүйлүүдтэй ерөнхийдөө санал нэг байна. Чингис хааны гүн ухааны үзэл бас нэлээд газар аваад байсан шүү. Чингис хааны Дэлхийн академи ч билүү академич Давааням гэж хэцүү хүн байна. Миний мэдэхийн 2006 онд эрдэм шинжилгээний хурал зохиогоод явсан. ТV ээр хүртэл гараад байсан. Nет ээс бөөгийн талаар юу байна гээд үзэхэд их сонин юм гарч ирж байна.
Манайхан өөрсдийнхөө толгойг эргүүлэхийн гадна хүний толгойг сайн эргүүлдэг юм байна лээ. энэ жил Монгол яваад бөөгийн талаар судлаад ирсэн нэгэн эрдэмтний лекц д очиж суулаа. Хөөрхийг бол манайхан арай л хэт хуурсан байх юм. Хүний өөрийн гэхгүй л хүнийг мэдэхгүйгээр далимдуулдаг болсон юм уу гэж бодогдсон.
Мөн одоогийн энэ их шашин янз бүрийн үзэл урсгал их дэлгэрээд байгаа байдлыг цаашид судлавал их л сонин дүр зураг гарах болов уу.
D.NR2010-08-14 03:47:42 GMT+08:00 | 165.132.181.xxx
Уншаад төрсөн сэтгэгдэлээ бичихээр шийдлээ. Агуу өвөг дээдсийнхээ нэрээр янзан бүрийн юм нэрлэж явах нь мэдээж ямар л өөдтэй хэрэг байхав. Таны хэлдэгээр арга ядсан хэрэг л болж таараад байх шиг байгаа юм.

Гэхдээ та шашны талаар жаахан нэмээд судлаад үзвэл жаахан ч гэсэн сонирхолтой бол таны бодол өөрчилөгдөж магад. Яг үндсэн зорилго нь юу юм гэдэг ч юм уу?

Бас тэгээд их хаан маань ирээдүйг хардаг байсан гээд. Энэ ч жаахан инээдтэй гэх юм уу хэрэг байна л даа. Үнэхээр бөө нар ирээдүйг хардаг байгаад их хаан маань тухайн үед харсан бол бидэнд сайн биз. Гэхдээ одоогийн АНУ г харвал think-tank ууд гэж нэг хэдэн сайхан гарууд сууж байдаг даа, тэрэн шиг тухайн үеийн Монголын сургааль энэ тэрийг хараад байхад эрдэм номыг их дээдэлж байсан харагдаад байдаг юм. Хэдийгээр шинжлэх ухаан хөгжөөд, наад зах нь математик гэхэд үнэхээр танигдахгүй болтолоо хөгжсөн байж болох ч гэлээ хүний сэтгэхүй тухайн үеэсээ нээх өөрчлөгдөөгүй харагдаад байгаа юм аа. Тэгэхээр магадгүй тэр дэлхийн талыг эзэлж явсан аугаа гүрэн улс ирээдүйн талаар төлөвлөгөө боловсруулж байсан гэдгийг үгүйсгэх аргагүй шиг санагдаад байгаа юм.

Ер нь бол таны бичлэгтэй "бараг" санал нийлж байнаа.
showtimer2010-08-23 00:06:03 GMT+08:00 | 182.160.48.xxx
saihan xellee chamtai sanaa neg bna aliv yumand xordson shinjtai yavdgaa bolitsgooyo xumuusee
buyanaa2010-08-25 16:29:32 GMT+08:00 | 202.55.191.xxx
xero-toi sanal neg bna. Bayarhuug ug ni bi demjldeg gehdee 10 huruu tegsh gej yu bhaw gedeg shig zarimdaa sonin sonin ug oruulah yum zarimdaa bi shar hadnii uwchtunguud yamar bdag bol ch gej shig unuudur margaash magadgui chi bi ch ter gazart ochij mediishdee.
bas zarim negen teneguudees bolj bi unduutsahgui hehe ch geh shig ug ni bol owoo yum unshsan huuhed shig bolowch setgegdeliin heden ugend buruu seheegui bgaadaa chi?
nadad zaawal hariu uldeene uu?
enhueux2010-08-25 22:23:32 GMT+08:00 | 122.254.118.xxx
Z.Bat-Otgonii "50 tsuwral" lektsiig sonsood vzeerei chamd tus nemer bolno. magadgvi vgiin baylag, ilvv onoson mergen vgnvvd ch yum u. yamar ch baisan chamd amjilt hvsey.
Наран2010-09-09 13:46:54 GMT+08:00 | 202.70.39.xxx
Баярхүү ямар ч гэсэн эрүүл хүн гэдэг нь тодорхой байна. Чингис хонийг алаад, Чингис бууз идээд, Чингис жорлонд бааж буй улсууд даа бид. Чингисийн үе залгамжлагч, хун тайж Давааням гэж ирээд л өөрийгөө зурагтаар танилцуулаад байгаа нөхрийг зөндөө л хараа биз дээ. Далдыг харах ид шид яаж бий болдгийг мэдэх үү? Ил байгаа юмыг харж, таниж чадахаа болихоороо далдыг хардаг болдог юм.
Сайхан бичдэгт чинь талархаж явдаг шүү. Амжилт хүсье.
Altanchimeg2012-01-26 11:18:54 GMT+08:00 | 203.91.119.xxx
Gaihaltai. Twitter -r damjuulan ene niitleliig olj unshlaa. sain bolson bna.