Тэвчээр минь барагдлаа

Өвөг дээдсийг нь ус цасанд ордоггүй, бөөсөндөө баригдсан, харанхуй бүдүүлэг, зэрлэг балмад, мангар тэнэг гэж доромжилж байхад хэлэх үггүй инээгээд зогсож байгаа монгол хүн та Марко Пологийн тэмдэглэлд “Монгол эмэгтэйгээс анхилам сайхан үнэр үнэртдэг” гэсэн өгүүлбэр байдгийг мэдэх үү?

Монголчууд хэзээнээсээ л булаг шанд, нуур цөөрөм, гол горхиныхоо усанд хирээ угаадаггүй хатуу цаазтай. Байгаль дэлхийгээ бохирдуулахгүй гэсэндээ л тэр. Үүнийг нь “Монголчууд хэзээ ч усанд ордоггүй байсан” гэж мушгин гуйвуулах нь зөв үү?

Тэгвэл би танд хэлье. Лав л 13-р зууны монголчууд усанд ордог байжээ. Бүр хүдрийн заарыг уутанд хийж оёод өнөөгийн бидний хэрэглэдэг үнэртэй усыг орлуулдаг байсан нь баримтаар нотлогдчихсон. Монгол бүсгүйн анхилам сайхан үнэрийн тухай бичихгүй өнгөрч чадаагүй Марко Поло үүнийг өөрийн тэмдэглэлээрээ баталгаажуулсан хэрэг.

Өвөг дээдсийн минь бахдам сайхан, яруу алдарт түүхийг мушгин гуйвуулж, тэднийг минь төдийгүй өөрийг минь доромжилж байхад би тэсээд сууж чадахгүй нь ээ, тэвчээр минь барагдлаа.

Атгаг санаа агуулсан харь элэгтнүүд олон зууны турш Монгол үндэстний голомтыг самарч, үнсийг хийсгэх гэж олон удаа оролдсон. Тэрхүү балмад оролдлогуудын нэг нь “Монгол эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино” гэх цуу үг тараасан явдал юм. Гэтэл өнөөгийн монголчууд бид төрүүлсэн эхийгээ болон түүхийн турш оюун ухаанаараа гайхагдан шалгарсан ухаант монгол хатдаа иймэрхүү мунхруулгаар гутаан доромжилж байгаа маань зөв гэж үү?

13-р зууны үед Плано Карпини Монголд ирээд буцахдаа “Сорхогтан бэхи хатан шиг ухаантай хүн дахиад ганцыг л харвал би эмэгтэй хүнийг хүний дээд төрөлтөн юм байна гэж хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна” хэмээн өөрийн эрхгүй дуу алдаж байсныг монгол хүн та мэдэх үү?

Монгол хүн танаас би гуйя. Төрүүлж өсгөсөн ижийнхээ ухааныг богино гэж битгий хэлээрэй. Харийнхны бусармаг бодлогод битгий автаарай. Монгол бүсгүйчүүд, монгол хатад бүх цаг үеийн түүхэнд ухааныхаа царааг гайхуулж явсан юм шүү.

Гадаадын нэгэн судлаач “Монголчууд түүхийнхээ туршид эмс хүүхний төлөө дайтсан байдаг” гэж дүгнэсэн байсан. Тийм ээ, өнгөц харвал энэ үнэн. Есүхэй баатар Хамаг Монголынхоо хувь заяаг сумны зэв, сэлэмний ирэн дээр тавин дайтаж байж Өүлэн Үжинг булааж авсан. Тэмүчин Бөртэ Үжингийнхээ төлөө алтан амиа хайрлалгүй Гурван Мэргидтэй дайн зарласан.

Хатан хүн их хаадыг төрүүлдэг болохоор, хатан хүн их хаадыг өсгөдөг учраас бүсгүй хүний хатан ухаан монголчуудын хувьд бүхнээс үнэтэй байжээ. Тиймээс гэргий болох эмэгтэйнхээ төлөө, төрийн хатан болох бүсгүйн төлөө монгол баатрууд алтан амиа хайрлалгүй, асгарах цусаа хайхралгүй дайтаж ирсэн нь үнэн.

Монгол үндэстний бүх цаг үеийн түүхийн туршид төрийн эрдэнэ хэмээн хүндлэгдэж ирсэн монгол хатдыг “Үс нь урт ухаан нь богино” гэж гутаан доромжилж байхад тэсээд сууж чадахгүй нь ээ, тэвчээр минь барагдлаа.

Тийм ээ, тэвчээр минь барагдлаа. Олон мянган жилийн турш бусдын чадаагүйг чадаж, хийгээгүйг хийж байсан өвөг дээдсийн маань алтан сургаалийг өөрчлөн мартагнуулж, агуу түүхийг минь мушгин гуйвуулж, өөрийг минь, монгол түмнийг минь цэцэрхэх сургаалгүй, бахархах түүхгүй болгож байгааг хараад тэсч чадалгүй тэвчээр минь барагдаж байна.

Тийм ээ, тэвчээр минь барагдлаа. Олон зуун жилийн турш бусад улс гүрнээс онцгойрч, оюун  ухаан, хатан зоригоороо илүүрхэж явсан хэт үндэстэн монгол түмнийг мухар сүсэгт автуулан, “Эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино”, “Ухаантай эмэгтэй сайн хань байж чаддаггүй” гэх мэт цуу үг тарааж, удмын /генийн/ санг доройтуулж байгааг тэсч чадалгүй тэвчээр минь барагдаж байна.

Тийм учраас би та бүхэнд уриалж байна. Монголчууд аа! Их хаадын үр сад, элэг нэгт монгол ахан дүүс ээ! Элдэв мухар сүсэг, гүжир үгсийг үл ойшоон, эрдэмтэн мэргэд, өвөг дээдсийнхээ алтан сургаалд боловсорч, гэгээрэлд зоригдохтун!

Хэний үр сад, хэн болохыгоо өглөө болгон та өөртөө сануулагтун! Ухаант хаад, эрдэмт хатдын үр сад Монголчууд бидэнд бусдын дор амьдрах, бусдаас дорой явах эрх байхгүй гэдгийг хэзээ ч бүү март!

Үнэн мөнийг бэдрэхүй ангилал дахь зарим нийтлэлүүд
Энд сэтгэгдэлээ бичээд үлдээж болно. Хүсвэл info@bayarhuu.com мэйлээр явуулсан ч болно.
Гэхдээ та өөрийгөө болон бусдыг хүндлээд хараалын үг, хэллэг битгий хэрэглээрэй.
Галдаа2010-03-11 22:56:36 GMT+08:00 | 121.163.21.xxx
Эмэгтэй хүний үсний ухааны талаах Монголчууд бийлоог эртний гэр бүлийн дотор эзлэх байр суурь талаас нь дүгнэж хэлсэн байхаа.

Төр түшилцэж явсан хатад олон шүү дээ
алтаргана2010-03-18 13:25:04 GMT+08:00 | 68.122.3.xxx
хүүш ээ би сэтгэгдэл үлдээсэн чиэь хааччиахв аа
Баярхүү 2010-03-20 10:20:52
хэхэ, би лав аваагүй шүү...
алтаргана2010-03-18 13:26:20 GMT+08:00 | 68.122.3.xxx
аа учрыг мэдлээ, кодыг инглиш фондоор бичих хэрэгтэйм байна
Баярхүү 2010-03-20 10:42:27
хөөх, ямар сонин юм бэ? Англи, крилл тоо гэж тусдаа байдаг болж таарав уу? Ёстой сонин юм байна, хэхэ...
Учрыг нь олчихсон юм бол сэтгэгдэлээ дахиад биччих л дээ :D, Алтаргана эгч юу бичсэн бол гэхээр их сонин байна шд...
baatar2010-04-29 07:51:02 GMT+08:00 | 202.131.233.xxx
зоригдохтун гэж бас үг байдаг юм байхдаа
Индранил2010-06-08 20:34:05 GMT+08:00 | 180.149.96.xxx
сайхан бичжээ.Анх удаа л энэ хаягаар орж ирсэн чинь сэтгэл их өндөр байх юм гэж санасангүй. Үнэхээр зөв зүйл бичсэн байна шүү
Jamuh2010-08-07 10:10:59 GMT+08:00 | 202.179.1.xxx
Ерөөсөө л бие биенээ муулахаа больё гэж ойж болох байх
Togoso2010-08-19 12:15:52 GMT+08:00 | 114.31.71.xxx
Сайхан хэлжээ. Энэ талаар сонсож байсан ч Марко Поло, Плано Карпини нарын хэлсэн үгийг сонсож байгаагүй юм байна. Мэдүүштэй юм байна. Найз залуудаа уншуулмаар санагдчихлаа. Эмэгтэйчүүдийг дандаа/тэр тоонд нь би мэдээж ордог байх/ басамжилсан аястай юм ярьж хүний уурыг хүргэж байдаг юм.
tuuguu2010-08-16 00:50:33 GMT+08:00 | 83.185.144.xxx
Hi. Chinii site taalagdlaa. Bayarhuu chi uuriigoo taniltsuulaach. Heden nastai yamar ajil hiideg, haana amidardag, haana haana amidarch bsan geed l.
тулга2010-08-18 16:59:31 GMT+08:00 | 202.126.91.xxx
үнэхээр сайхан бичиж ээ та үнэхээр л монгол хүн мөн юм
Тулга
Амараа2010-08-22 23:10:08 GMT+08:00 | 113.159.62.xxx
Сайн бичлэг байна. Бичлэгүүдээс чинь Монгол үнэртэх шиг л болох юм. Чиний бичлэгүүд олон Монгол хүнийг зөв Монгол хүн болгож байгаа гэж найдаж байна. Өнөөдрөөс байнгын уншигч чинь боллоо, бичлэгээ үргэлжлүүлээд байгаарай. Нэг Монгол хүнийг ч болов зөв Монгол хүн болгоод явахад Монгол сайхан болно шүү...
showtimer2010-08-23 00:35:18 GMT+08:00 | 182.160.48.xxx
Tuurugdluus garax gantsxan zam bii tuurch budilax olon zam bii
Squall2010-08-24 11:10:57 GMT+08:00 | 180.149.97.xxx
Munkh tenger hilegnene geed l usand ordoggui bsan biz dee
harin goloos us avaad suga tsavia ugaadag baisan baih
buyanaa2010-08-25 16:00:39 GMT+08:00 | 202.55.191.xxx
Uneheer setgel hudulchihluu. unshaad setgel mini ogchih shig b olloo
Bayarhuu chinii tsaashdiin nur ih hudulmur awyasand tani undur amjilt husie mun eleg negt mongolchuuddaa handan Монголчууд аа! Их хаадын үр сад, элэг нэгт монгол ахан дүүс ээ! Элдэв мухар сүсэг, гүжир үгсийг үл ойшоон, эрдэмтэн мэргэд, өвөг дээдсийнхээ алтан сургаалд боловсорч, гэгээрэлд зоригдохтун! uriag urialmaar bna. bayarlalaa amjilt!!!
ugi2010-08-25 21:42:55 GMT+08:00 | 180.235.166.xxx
yag vnen
enhueux2010-08-25 22:29:33 GMT+08:00 | 122.254.118.xxx
deereh zvil deer nemeed helehed mongolchuud bid "boeo"-giin udamt hvmvvs shv. hezee ch budda, hrist, oor busad shashing shvtej bgaagvi yum shv. ted chin bidniig munhruulagchid
Арсун2010-08-26 12:35:40 GMT+08:00 | 202.72.245.xxx
Сайхан бичиж. Баярлалаа.
bb2010-08-31 12:24:39 GMT+08:00 | 202.131.226.xxx
ene bol zov zuitei saikhan zuil bichsen bna. Urt ustei uhaan boginotoi gedeg chini mongolchuudiig darj horikh zorilgoor manjiin uees shariin shashnii ulbaan door garch irsen sh dee. Tegj baikhad manai boo morgol delhiin hemjeend setgej delhiin hemjeenii zuilsiig buteej baisan sh dee. ter tusmaa emegtei huniig hundlen deedelj irsen hamag bukhnii ehlel ni eh hun baidag uzej baidag sh dee.
bb2010-08-31 12:43:13 GMT+08:00 | 202.131.226.xxx
Bayarhuud heleh zovolgoo bna. Bayarhuu magadgui ikh setgeltei mongoloo gesen zurkh zorigtoi. Ene oron eh nutgiinkhaa toloo temtseh chadvartai. hun chanar ni mongol shinjee aldaagui ikh saikhan zaluu gej bodoj baina. Gehdee chi Altargana gedeg huniig egchee gej bodoj baival basamjilj bgaa ch yum uu? medehguigeer ni goochilj bgaa ch yum uu? tiimerhuu ayastai zuilsiig bitgii bichij bgaarai gej zahiya daa. Yalanguya emegtei huniig uran togs uhaan, bileg oyunii tukhai bichij baij iimerhuu aldaanuudiig bitgii gargaarai. ZA AMJILT HUSIYE. HUNDETGESEN: BB