Үнэгүй хостинг өгье, яг одоо вебтэй болоорой

XXI зуун бол мэдээлэл технологийн эрин үе. Үүнтэй санал зөрөх хүн гарахгүй биз. Харин мэдээлэл технологийн энэ зуунд монголчууд бид бэлэн үү? Монголчууд бараа бүтээгдэхүүнээ интернэтээр худалдаалж чаддаг уу? Монгол залуусын хийсэн веб дэлхийн зах зээлдээр гарах цаг нь болж байна уу?

Уг нь монголчууд авъяастай. Уул нь монгол залуус чадвартай. Энийг би мэднэ. Гадаадад бол нэг вебийг бүхэл бүтэн баг хийдэг, харин монгол оюутнууд, сурагчид ганцаараа сууж байгаад л веб хийчихдэг. Үүнийг ч би мэднэ.
ҮРГЭЛЖЛЭЛ2010-08-12 | Ангилал: Миний бодлоор... | 39 сэтгэгдэлтэй

Яагаад? Яагаад?

Би байгаль судлалын тухай асуулт асууя.

Сэрүүн бүсийн уулс зөвхөн ардаа болон хажуудаа ой модтой байдаг газар зүйн зүй тогтолтой. Гэтэл ганцхан Богд уул яагаад бүх талдаа ой модоор бүрхсэн дэлхийд байхгүй зүй тогтолтой юм бэ? Дэлхийн зүй тогтлыг зөрчөөд мод ургачихав уу? Эсвэл дэлхийн зүй тогтлыг зөрчүүлээд мод ургуулчихав уу?

Төв аймгийн Цогт чандмань уул яагаад дэлхийн 3 том усны ай савын хагалбар цэг болдог юм бэ? Яагаад дэлхийн усны эхлэл нь Монголд байдаг юм бэ? Амьдралыг тэтгэгч рашаан усны эхэнд амьдрах хувь тавилан яагаад зөвхөн монголчуудад оногдсон юм бол?

ҮРГЭЛЖЛЭЛ2010-05-31 | Ангилал: Үнэн мөнийг бэдрэхүй | 9 сэтгэгдэлтэй

Солиороогүй солиорол

Манай бизнесийнхэн их инээдтэй, архи тамхинаас авхуулаад үйлдвэрлэж байгаа бүхий л бараа бүтээгдэхүүнээ Чингис хааны нэрээр нэрлэчихнэ, Хар Чингис, Бор Чингис, Морьтой Чингис, Илжигтэй Чингис гээд л, арай л Эмэгтэй Чингис гэж брэнд гаргахгүй юм даа.

Болоогүй ээ, Чингис хаан зочид буудал, Чингис хаан нисэх онгоцны буудал, Чингис хаан дээд сургууль, өшөө юу юу ч билээ, эгээтэй л Чингис хаан траншейн гэж байхгүй байх.

Аргаа барсан хүний л маркетинг болохоос уг нь ч бизнесийнхэнд ч айхтар буруу байхгүй л дээ. Харин Чингис хааны нэрээр солиордог, хүн амьтаны тархи угааж явдаг өөр хэсэг бүлэг нийгэмд хор хөнөөлтэй хүмүүс бас бий. Социалист нийгмийн үед байсан бол ангийн дайсан гээд зарлачихмаар...

ҮРГЭЛЖЛЭЛ2010-04-29 | Ангилал: Шүүмжилчих үү? | 12 сэтгэгдэлтэй

Ялалтын улирал эхэллээ

Эх нутагт минь хавар цаг ирлээ. Өсч үржих, төлжин дэлгэрэх, цэцэглэн мандахын билэгдэл болсон хаврын улирал Монголын сайхан оронд айлчлан ирлээ. Тэсгим өвлийн хүйтэн жаварт хайрагдаж, хөр цасанд толгой гудайсан Монголын цэлгэр талд удахгүй өнгө алагласан цэцэг, жимс дэлгэрнэ.

Тиймээ, удахгүй Монгол улс хөгжинө. Хахир өвлийн жихүүн салхинд зутруухан алхахдаа урин дулаан хавар цаг ирнэ гэдэгт би үргэлж итгэдэг. Хаврын улиралд итгэдэг шигээ, Монголын ард түмэндээ би итгэдэг.

ҮРГЭЛЖЛЭЛ2010-03-22 | Ангилал: Миний бодлоор... | 3 сэтгэгдэлтэй

Тэвчээр минь барагдлаа

Өвөг дээдсийг нь ус цасанд ордоггүй, бөөсөндөө баригдсан, харанхуй бүдүүлэг, зэрлэг балмад, мангар тэнэг гэж доромжилж байхад хэлэх үггүй инээгээд зогсож байгаа монгол хүн та Марко Пологийн тэмдэглэлд “Монгол эмэгтэйгээс анхилам сайхан үнэр үнэртдэг” гэсэн өгүүлбэр байдгийг мэдэх үү?

Монголчууд хэзээнээсээ л булаг шанд, нуур цөөрөм, гол горхиныхоо усанд хирээ угаадаггүй хатуу цаазтай. Байгаль дэлхийгээ бохирдуулахгүй гэсэндээ л тэр. Үүнийг нь “Монголчууд хэзээ ч усанд ордоггүй байсан” гэж мушгин гуйвуулах нь зөв үү?

ҮРГЭЛЖЛЭЛ2010-03-08 | Ангилал: Үнэн мөнийг бэдрэхүй | 18 сэтгэгдэлтэй

Латинаар галиглахад стандарт хэрэгтэй юу?

Монгол улс маань хөгжих нь үү? Энд тэнд ёлтойж гялтайсан гэрэл гэгээ үзэгдэнэ үү?

Надад лав харагдах юм алга аа. Нэр ус, хаяг аддрессаа зөв галиглаад биччихэж чадахгүй улс чинь яаж ч хөгжих вэ дээ? Яаж гадаад хүмүүстэй, улс орнуудтай харилцах юм бэ? Аан?

Цэцэгээ гэж хүний нэрийг хоёр янзаар (Tsetsegee, Cecegee), Мөнхөө гэвэл бүр зургаан янзаар бичээд байх юм. (Monhoo, Munhuu, Munkhuu, Monkhoo, Monxoo, Munxuu)

Чингис гэдэг нэрийг доод тал нь дөрөв таван янзаар бичдэг. (Chinggis, Chingges, Genghis, Qingis ...) Ядаж байхад, криллээр бичихдээ хүртэл Чингис, Чингэс гээд хоёр янзаар бичнэ.

ҮРГЭЛЖЛЭЛ2010-02-27 | Ангилал: Миний бодлоор... | 14 сэтгэгдэлтэй

Тэвчээр шалгасан веб

Монцамэ агентлагийн вебээс ганц мэдээ унших гэж таван минут хүлээв.

Өмнө нь би ганцхан Оллоо сайтынхан л “Unicode” ашиглаж мэддэггүй байх гэж боддог байлаа. Гэтэл Монцамэгийнхан бас адилхан юм байна. Уг нь хөөрхийс, ашиглах гэж бас оролджээ. Гэхдээ бичсэн код нь тачаалаараа ажилдаг бололтой. Хааяа зүгээр, хааяа баахан асуултын тэмдэг.

ҮРГЭЛЖЛЭЛ2010-02-19 | Ангилал: Шүүмжилчих үү? | 11 сэтгэгдэлтэй

Цагаан сарын хөгтэй явдлууд

Ёоо... гүй ээ, ёолох нь ч хаашааийн... Энэ цагаан сараар ойрд инээгээгүйгээрээ сайхан инээж авлаа шд.

Өнөөдөр шинийн гурван байх, хоёрон ч юм уу? Уг нь би багадаа нэг, хоёр, гурав гэж тоолж сурсын. Харин зарим зурхайчид нэг, нэг, хоёр, дөрөв энэ тэр гэж тоолж сурсийм шиг байна лээ. Тэр календар дээр чинь л тэгээд бичцэн байсий шүү... Шинийн нэгэн, маргааш нь бас дахиад шинийн нэгэн.

ҮРГЭЛЖЛЭЛ2010-02-16 | Ангилал: Ярианы хэлээр бичсэн нь | 13 сэтгэгдэлтэй

Марзан баяр

Монголчууд жилд таван удаа шинэ оноо тэмдэглэдэг.

Эхнийх нь Григорийн /аргын/ тооллоор нэг сарын нэгэн. Дэлхий дахинаа энэ өдөр шинэ оноо угтдаг. Дараагийн хоёр нь Төгсбуянтын болоод Шар зурхайн /билгийн/ тооллоор шинийн нэгэн, ихэнх хүмүүсийн андуурдгаар энэ нь монгол үндэстний цагаан сар. Дөрөв, тав дахь нь аргын тооллоор гурав ба ес дүгээр сарын хорин хоёронд тэмдэглэгддэг наурызын баяр болоод монгол үндэстний “жинхэнэ” цагаан сар.

ҮРГЭЛЖЛЭЛ2010-02-14 | Ангилал: Үнэн мөнийг бэдрэхүй | 6 сэтгэгдэлтэй